УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр: "Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу ажлын долоо хоногт чуулганыг завсарлуулж ард иргэдийн санал бодлыг сонсож ажиллах чиглэл гаргасан. Үүний дагуу УИХ-ын гишүүд тус тусынхаа тойрогт ажиллаж ирээд өнөөдөр ард иргэдийн санал бодлыг хэлэлцлээ. Гол нь бид нийгмийн хүсэл, ард иргэдийн санал бодолд тулгуурлаж мөн шинжлэх ухааны тооцоолол, үндэслэлтэй шийдвэр гаргах ёстой. Эрдэмтэн, судлаач нар бол 76 дарга биш бага ард түмэн болох мэргэшсэн судлаачид парламентач болох, 76 гишүүн бүх асуудалд оролцдог байсан бол гишүүдийн тоо олон болсноороо мэргэшсэн парламентач гарах жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, жендерийн асуудал, эдийн засгийн асуудал зэрэг дагнасан асуудлаараа ажиллана. Бүх асуудлаар дууддаг биш хариуцсан нийгмийн бүлгийг төлөөлж байгаа чиглэлээрээ тойрог нутаг дэвсгэрийн чиглэлээрээ бага ард түмэн болох эрдэмтэн судлаачид шинжлэх ухааны үндэслэлтэй гэж үзээд 76 гишүүнийг тойргоос буюу нутаг дэвсгэрийн зарчмаар 76 гишүүн болбол нийгмийн бүлгийг төлөөлөх пропорциональ буюу хувь тэнцүүлэх зарчмаар сонгуулах ийм саналыг өргөн мэдүүлсэн.
Иргэдийн санал гэвэл УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг дэмжихгүй байна. Гишүүдийн тоог давхарлаж нэмэх нь бол тохиромжгүй гэхдээ ер нь нэмэх нь бол зүйтэй гэж иргэдийн дийлэнх нь хэлж байна. Орчин үед сошиал медиа хөгжсөн учраас өөр өөрийн үзэл бодлоо тасдаж аваад зарим нь дэмжихгүй зарим нь дэмжинэ гээд хоёр тал болж шуугиад байна. Гишүүдийн тоог 152- оос цөөлнө гэхдээ энэ санал улс төрийн нам, засгийн газраас гаргаж байгаа тул тэдний саналаар шийдвэрлэнэ.
Хоёрдугаарт гэвэл ковидоос болоод төр ард түмний итгэлцэл холдсон, гишүүд тойрогтоо ажиллах явдал багассан, томсгосон тойрог бол бүх аймгийн хэмжээнд багуудтай уулзалт хийгээд явбал сараас дээш хугацаагаар явна. Тийм учраас ковидын хязгаарлалтаас шалтгаалаад муу зан сурсан гэдэг юм уу гишүүд тойрогтоо ажил хийх нь багассан ийм учраас гишүүдэд ард иргэд санал бодлоо илэрхийлж байгаа нь зүй ёсны хэрэг. Учир ковидоос шалтгаалаад, дайнаас шалтгаалаад эдийн засгийн бодлого нөхцөлөөс шалтгаалаад юмны үнэ өсөж амьжиргаа доройтсон байна.
Иргэдийн амьжиргааны асуудлаар бүлгийн уулзалт хийж ярилцлаа. Өчигдөр байнгын хороогоор төсвийн хүрээний мэдэгдэл 2024 оны жилийн төлөвлөгөөг ярилцсан. Ирэх 4 дэх өдөр чуулганы хуралдаанаас төсвийн хүрээний мэдээлэл жилийн төлөвлөгөө ярихдаа гарц шийдлийн талаар ярилцахаар тогтлоо. Өнөөдөр бүх гишүүд үнийн өсөлт амьжиргааны доройтол, эдийн засгийн асуудал хүүхдийн мөнгөний асуудлын талаар иргэдтэй уулзаж байхдаа энэ асуудлыг өргөн хүрээнд ярьсан.
Гуравдугаарт хүний эрхийн асуудал, эрх чөлөөний байдлаар иргэд санал бодлоо илэрхийлж байна. Хүний эрхийн комиссын 2022 оны тайланг сонссонтой холбогдуулаад энэ талаар авах арга хэмжээний талаар ярьсан.
Хүүхдийн мөнгө, амьжиргааны нөхцөл байдлын талаар иргэд санал бодлоо илэрхийлсээр байна. Ялангуяа төрийн албан хаагчид багийн дарга, соёлын үйлчилгээний ажилтны цалинг нэмэхийг хүсэж байгаа юм. Галч, тогооч гэх мэт төрийн нийтлэг үйлчилгээний ажилтнууд гар дээрээ 480,000 орчим төгрөгийн цалин авч байна. Үнийн өсөлт иргэдийг ихээр бухимдуулж байна. Энэ талаар УИХ, Засгийн газраас холбогдох арга хэмжээг авна" гэв.