Цаг үеийн мэдээ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.

Соёлын сайд Ч.Номин: "2022 оноос хэрэгжиж эхэлсэн соёлын тухай хуульд гарсан үндсэн заалтуудын нэг төвөөс алслагдмал газар байрлаж байгаа соёлын байгууллагуудын албан хаагч, ажилтнуудад 5 жилд тутамд 6 сартай тэмцэх нэг удаагийн тэтгэмж олгох заалт байгаа. Уг заалтыг засгийн газраас баталлаа. Соёлын салбарын 452 байгууллагууд байдаг. Үүний 432 байгууллага нь хөдөө орон нутагт байрладаг. 4470 албан хаагчдын 3002 хүнд нэг удаагийн 5 жил тутамд 6 сартай дүйцэх тэтгэмж олгогдохоор болж байна. Ингэснээр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа соёлын салбарын  ажилтан албан хаагчдын нийт  70 хувь нэг удаагийн тэтгэмж авах боломжтой боллоо.  Соёлын яамгүй байснаас үүдэж 20 жилийн хугацаанд олон асуудал бугширч байна. Соёлын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин 570 мянгаас 995 мянган төгрөгийн хооронд байгаа. Соёлын яам байгуулагдсанаас хойш ажилчдын цалин хөлсийг 25 хувиар нэмэгдүүлсэн. Гэвч боловсролын соёл шинжлэх ухааны байгууллагуудаас 6-25 хувь бага байна. Тиймээс энэ ондоо багтааж соёлын салбарын ажилчдын цалинг боловсролын салбартай дүйцэхүйц хэмжээнд нэмэгдүүлэх шийдвэрт хүрч байна" гэв. 

Таны сурталчилгаа