Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Хөвсгөл аймгийн засаг дарга Шаравдоржийн Идэрбаясгалан, Завхан аймгийн засаг дарга Дашпунцагийн Түвшинжаргал нарыг чөлөөллөө.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: "Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 64.2.5, 65.1.3 буюу хууль тогтоомж, засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд дээд шатны засаг даргын өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлсэн гэж үзэн Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 24.4-т зааснаар төлөвлөлтийн баримт бичигт туссан салбарын үзүүлэлтээ жигд ханган биелүүлээгүйг тус тус үндэслэн Шаравдоржийн Идэрбаясгаланг Хөвсгөл аймгийн засаг даргын албан тушаалаас, Дашпунцагийн Түвшинжаргалыг Завхан аймгийн засаг даргын албан тушаалаас огцруулах захирамж гаргалаа.
Хөвсгөл аймгийн засаг даргыг шинээр томилох хүртлэх хугацаанд МУ-ын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 64.5-д заасны дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Хөвсгөл аймгийн засаг даргын орлогч Мэндбаярын Хуягбаатарт даалгалаа. Завхан аймгийн засаг даргыг шинээр томилох хүртэл хугацаанд МУ-ын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 64.5-д заасны дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Завхан аймгийн засаг даргын орлогч Шаравдоржийн Мянганбаярт даалгалаа" гэв.