Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлалууд, барилга-инженерийн цэргийн удирдах газар, нэгтгэл, анги, салбаруудын санхүүгийн дарга, ахлах нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч нартай мэргэжил, арга зүйн сургалтыг энэ сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг “Зэвсэгт хүчний санхүүгийн үйл ажиллагаанд хууль, дүрэм, журмын хэрэгжилт, тулгамдсан асуудал, гарсан алдаа зөрчил, арилгах арга зам” сэдвийн хүрээнд   санхүү, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой Монгол Улсын хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан журам, зааврыг Зэвсэгт хүчний санхүүгийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд санхүү, бүртгэлийн ажилтнуудын үүрэг, оролцоо, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, аудит болон бусад санхүүгийн шалгалтаар зөрчил гаргахаас сэргийлэх, гарсан алдаа, зөрчлийг арилгах, дахин гаргахгүй байх зорилгоор явуулж байна.

Хөдөө орон нутаг дахь Зэвсэгт хүчний анги, салбаруудын албан тушаалтнууд цахимаар оролцлоо. Мэргэжил, арга зүйн сургалтыг ЗХЖШ-ын санхүүгийн хэлтсийн дарга хурандаа Б.Бүрэнтөгс нээж үг хэлж, Төрийн худалдан авах ажиллагааны газрын сургалт хариуцсан мэргэжилтэн, Сангийн яамны Төрийн сангийн газрын тайлан бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн, Татварын улсын байцаагч, БЗД-ийн НДХ-ийн тэтгэврийн хяналтын байцаагч нар тус тус урилгаар ирж сургалт явууллаа.

Таны сурталчилгаа