Засгийн газрын 5Ш ажиллагааны Шилэн ажиллагааны хүрээнд тусгай сангуудын мэдээллийг ил тод, нээлттэй болгосоор байна. Ирэх даваа гарагт дахин 2 сангийн мэдээлэл ил болох тухай Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.
Тэрээр: "Засгийн газраас зарласан Авлигын эсрэг 5Ш ажиллагааны "Шилэн" ажиллагаа, холбогдох хуулийн хүрээнд Боловсролын зээлийн сангийн мэдээлэл нээлттэй болсон. Үргэлжлээд ирэх даваа гарагт дахиад 2 сангийн мэдээлэл нээлттэй болно. Дээр нь Ерөнхий сайд Боловсролын зээлийн сан болон аль нэг төрийн сангаас зээл авч байгаагүйг мэдэгдье. Засгийн газар, Ерөнхий сайдын Авлигатай хийх тэмцэл улам идэвхэжнэ" гэлээ.