Цаг үеийн мэдээ

Монгол улсад худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд  одон, медаль болон салбарын шагналаар салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий албан хаагчид шагнагдлаа.

Шагналыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга З.Энхболд, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул нар гардуулав.  

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор 4 хүн, “Алтан гадас одон”-гоор 9 хүн, “Хөдөлмөрийн хүндэт тэмдэг”-ээр 32 хүн, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр 1 хүн, “Санхүү, банкны тэргүүний ажилтан” тэмдгээр 9 хүн, “Сангийн яамны жуух бичиг”-ээр 12 хүн, “Барилга хот байгуулалтын яамны жуух бичиг”-ээр 2 хүн тус тус шагнал авч нийт 69 хүн шагнал хүртлээ.

 

Таны сурталчилгаа