Цаг үеийн мэдээ

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан 2023 оны тавдугаар сарын 23-нд буюу өнөөдөр болж  дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

-ҮБХИС-ийн БХУА, ЦНДС, Цэргийн хөгжмийн коллеж, Батлан хамгаалахын мэргэжил сургалт-үйлдвэрлэлийн төвд 2023-2024 оны хичээлийн жилд элсэлт авах мэргэжил, хяналтын тоог хэлэлцэж баталлаа. 

-Жил бүрийн 11 дүгээр сарын 9-ний өдрийг Зэвсэгт хүчний Ахлагчийн албаны тэмдэглэлт өдөр болгохоор шийдвэрлэв. 

-Байнгын комиссын бүрэлдэхүүн, БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагаас зохих материалаа бүрдүүлэн сонгон шалгаруулалтад хамрагдаж тэнцсэн 14 цэргийн алба хаагчийн мэдээлэлтэй танилцаж БНӨСУ, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Төв Африкийн Бүгд найрамдах Улс, Йемен, Мали, Баруун сахар, Абэ муж зэрэг долоон улсын нутаг дэвсгэрт явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд штабын ажилтан, цэргийн мэргэжилтнээр үүрэг гүйцэтгүүлэхээр болов. 

-Монгол Улс, Австралийн Холбооны Улсын Батлан хамгаалах яамд хоорондын наймдугаар зөвлөлдөх уулзалтын тухай тус хуралдаанаар хэлэлцлээ.

-Миний бие 2023 оны 05 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Дундговь, Өмнөговь, аймгуудад байрлах Зэвсэгт хүчний .....дугаар ангиудын харьяа алслагдсан салбаруудад ажиллаж, тулгамдаж буй асуудлуудтай газар дээр нь биечилэн танилцсан. Улмаар өнөөдрийн хуралдаанаар анги, салбарын захирагч нарын уламжилсан асуудлууд болох цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх, барилга байгууламжийг сэргээн засварлах ажлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 

-ҮБХИС-ийн харьяа Аюулгүй байдлын дээд сургуулийн үйл ажиллагаанд хийсэн хяналт- шинжилгээ үнэлгээний дүнтэй танилцаж, барилга байгууламжийн засвар үйлчилгээ, алба хаагчдын нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөхөөр тогтлоо.

Таны сурталчилгаа