Цаг үеийн мэдээ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн агаарын тээвэр зорчдог 9 аймагт билетийн үнэ 50-70 хувиар хямдарч байна. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймаг руу 2 талдаа 1.650.000 төгрөгөөр нисэж байгаа бол бидний оруулж ирж буй саналаар 2 талдаа 800.000 төгрөгөөс дотогшоо тариф нь орж ирж байна гэсэн үг. Мөн Ховд, Увс аймгууд руу 1.600.000 төгрөгөөр нисдэг бол 600.000-650.000 төгрөгөөр 2 талдаа зорчих боломж нээгдэж байна.  Ингээд Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод, Баян-Өлгий, Ховд, Увс гээд 9 аймагт агаарын тээврийн зорчих хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлэх ажил руу орж байна" гэв. 

Таны сурталчилгаа