Стандарт, хэмжил зүйн газрын ажилтан албан хаагчид өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 26 ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 мод тарилаа.
Мод тарилтын ажилд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 13 жилийн туршлагатай мэргэшсэн, мэргэжлийн инженер техникийн ажилчид зааж зөвлөн хамтран ажилласан юм.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзул “Ногоон хөгжил, хүний хөгжил” сургалтын үеэр Стандарт, хэмжил зүйн газрын 100 жилийн ойг тохиолдуулан нийт албан хаагчдад үнэ төлбөргүй мод тарих эрхийг өгсөн.
Ийнхүү нийслэлийн цэвэр усны ундаргыг нэмэгдүүлэх, цөлжилтийг бууруулах ажилд гар бие оролцох боломжийг олгосон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олонд Стандарт, хэмжил зүйн газрын ажилтан албан хаагчид гүн талархал илэрхийлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож, НҮБ-ын ногоон индрээс хүн төрөлхтний өмнө Монгол Улс тэрбумаар тоологдох мод тарина гэдгээ амлаж байсан. Ингээд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлсэн юм.