АНУ-ын иргэн 63 настай Марк Фогел 2021 оны 8 дугаар сард Москвагийн Шереметьево нисэх онгоцны буудалд Эмнэлгийн жороор олгосон марихуан хадгалсан хэргээр баривчлагдаж. Улмаар 14 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Тэгвэл Ерөнхийлөгч Дональд Трампын томилсон АНУ-ын тусгай элч Стив Виктоффын удирдсан баг Оросын талтай хэлэлцээр хийн Түүнийг 3,5 жилийн дараа буюу өнөөдөр суллуулж эх оронд нь авчирчээ. Марк Фогелын ээж 95 настай Малфин фогел 2024 оны 7 дугаар сард Фенсильвань мужийн Батлер хотод болсон сонгуулийн сурталчилгааны үеэр Ерөнхийлөгч Доналд Трамптай тайзны ард уулзахдаа Хүүд нь тохиолдсон асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсжээ. Харин Ерөнхийлөгч Доналд Трамп энэ асуудлыг анхааралдаа аван хүүг нь суллуулна хэмээн амлан. Уг амлалтаа ийнхүү биелүүлжээ
Зочин
2025-02-12
Трамп эр хүн юм аа
2025-02-13
Helsendee hurch chaddag huchtei eronhiilogch odoo ukairini dainig zogsoochihvol