Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 3.1.1-д “Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг шинэчилж даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдэн, хуримтлалын нэгдсэн сан  байгуулагдан иргэд бодит хуримтлалтай болох эрх зүйн шинэчлэл хийгдэнэ” гэж, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 2.5.3-т ”Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж,  иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх тогтолцоонд үе шаттайгаар шилжинэ” гэж тус тус заасан.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай 2022 оноос Зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/64 дүгээр тушаалаар байгуулсан Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. 

Хурлаар Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн бүтэц, агуулга, үзэл баримтлалыг хэлэлцлээ.

Таны сурталчилгаа