Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хамтран "Сонгуулийн луйвраас урьдчилан сэргийлэх тухай” хуулийн төслийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Ардчилсан намын ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар оролцлоо.
Хуулийн төслийн танилцуулгыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны зөвлөх Г.Эрдэнэбат хийж мэдээлэл өглөө.
Хэлэлцүүлэгт Ардчилсан намын нийслэл, дүүргийн төлөөлөгчид, ҮБХ гишүүд, иргэдийн төлөөлөл оролцлоо.