Цаг үеийн мэдээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа: "Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын хамгийн доод цалин 565 мянга байгаа. Долдугаар сарын 1-нээс энэ хэмжээ 750 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Төрийн захиргааны бүх байгууллагуудын суурь цалинг хамгийн багадаа 1 сая төгрөг байхаар шийдвэрлэлээ. Мөн тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлнэ. Хаврын чуулганаар нийгмийн даатгалын багц хуулийг батлуулна. Багц хууль батлагдаж, батлагдсан даруйдаа тэтгэврийн зөрүү гэдэг хамгийн том асуудлууд шийдэгдэнэ" гэлээ.

Таны сурталчилгаа