Цаг үеийн мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

Үндсэн хуульд оруулж буй өөрчлөлтийн гол зорилго нь төлөөллийн ардчиллыг буюу парламентат ёсыг бэхжүүлэхэд чиглэсэн. Энэхүү өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт, “Ард түмэн засаглаж байх” Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал улам баталгаажиж байна. 

Улсын Их Хурлын гишүүд эрх мэдэлтэн, дарга биш, харин ард түмнийхээ элч төлөөлөгч байх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульдаа тусгалаа.

Энэхүү өөрчлөлт зөвхөн Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмж олшруулах төдий өнгөц өөрчлөлт биш ээ. Харин ард түмний хүсэл эрмэлзэл, бодол зорилго, засаглах эрх парламентад илүү сайн хангагдаж байх төлөөлийн ардчиллын зарчмыг улам төгөлдөржүүлэхэд чиглэсэн өөрчлөлт юм.

Таны сурталчилгаа