УИХ-ын дэд дарга С.Одонтуяа тэргүүтэй Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд БНХАУ-д дээд хэмжээний айлчлал хийлээ.
Энэхүү айлчлалын хүрээнд БНХАУ-ын ХКН-ын Гадаад Харилцааны сайд Лю ЖяньЧао, Бүх Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн үндэсний хорооны дэд дарга, Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Шень Юэюэ нар Ардчилсан намын төлөөллүүдийг хүлээн авч цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
УИХ-дэд дарга С.Одонтуяа тус айлчлалын хүрээнд “Өнөөдөр бид Хятад Улсад айлчлах явцдаа ХКН-аас дэвшүүлсэн нэг томоохон зорилт “Инновацийн хөдөлгөгч хүч”-ийг чухалчлах бодлого, түүний хэрэгжилттэй танилцлаа. Та бүхний инновацийг дэлгэрүүлэх, нэвтрүүлэх, дэмжих бодлого бидэнд сонирхолтой байна гэдгийг онцоллоо.
Бидний хувьд БНХАУ-ын ядуурлыг ялсан туршлагатай танилцаад, мөн хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийг ядуурлаас гаргасан туршлага нэн сонирхол татсан гэж дурдав.