Нийслэлийн прокурорын газар АН-ын дарга асан С.Эрдэнийг хилээр гарахыг хориглосон байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд байхдаа Б.Ундармаагийн Капитал банканд давуу байдал олгож, даатгалын мөнгийг даатгалгүй болгосон хэрэг нь олон жилээр хянагдаж шалгагдаж байгаа юм. Хэрэг нь прокурорт хэрэгсэгдэхгүй болж эргэн сэргээгдэж байх хооронд С.Эрдэнэ АН-ын дарга, АН-ын тамгыг өвөрлөгч байж, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялагдсаар ирсэн юм. Нийгмийн даатгалын газар “Капитал” банкнаас 104,2 тэрбум төгрөг нэхэмжилснээс 35,1 тэрбум нь барагдаж, өнөөдөр 69,1 тэрбумын төгрөгийн авлагатайг shilen.gov.mn сайтаас шууд харж болно. 40 саяар торгуулсан Б.Ундармаа, тэнсэн харгалзах ял авсан түүний нөхөр, АН-ын гишүүн А.Ариунболд нар хаана мөнгө байна, тэр бүхэнд өрийн тулам болсон. Хөгжлийн банк, тусгай сангуудад 240 тэрбум орчим төгрөгийн өртэй, Гантиг вилла хотхон нь өрөнд хураагдаад байгаа билээ. Чоно нь Б.Ундармаа, стейк хадгалуулагч нь С.Эрдэнэ юм.
С.Эрдэнэ Дарханы гурилын үйлдвэрт элеватор шахсан, НДС-г хохироосон зэрэг эд мөнгөний асуудалд удаа дараа холбогдсон ч хүн амины хэрэгт бол ганцхан л удаа шийтгүүлсэн нь үнэн юм. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ цэрэгт байхдаа ганцхан л удаа хүний амь хохироож байсан хүн билээ.