Цаг үеийн мэдээ

Орхон аймаг хоёр жилд нэг удаа эдийн засгийн форум зохион байгуулдаг билээ.  Энэ удаагийн эдийн форумын ач холбогдол нь аймгийн гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, хөрөнгө оруулалтыг татах боломжийг нэмэгдүүлэх, “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөрийн бодлогын баримт бичгээ олон нийтэд танилцуулахад чиглэж байна. 

Мөн  Монгол Улсын “Алсын хараа - 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, түүний дотор  “Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалт, аймгийн нөөц боломж, Орхон аймагт  иргэд ажиллаж амьдрахад эерэг тал нь юу  байх гэхчлэн  мэдээллийг танилцуулах зорилготой. 

    Чуулганы эхний өдөр буюу өнөөдөр “Эрдэнэтэд хамтдаа хөгжих боломж, бизнесийн таатай орчин сэдвээр аймгийн Засаг дарга С.Батжаргал, “Хот хөдөөгийн сэргэлт” сэдвээр Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар нар илтгэл тавилаа. Үргэлжлүүлэн  “Эдийн засгийн хөгжлийн гурвалсан түншлэл” сэдвээр ШУТИС-ын профессор Ч.Баасандаш, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын өнгөрсөн одоо ба ирээдүй сэдвээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон нар илтгэл тавих юм. 

Харин “БНСУ-ын Нөү-хау, Барилга бүтээн байгуулалт болон Аж үйлдвэрийг Эрдэнэт хотод нутагшуулах” сэдвээр тус улсын “BK holding” группийн ерөнхийлөгч Пак Пён Чэ, “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд” сэдвээр  Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси Комлан Эва нар зочин илтгэгчээр ороцох юм. 

Харин маргааш  буюу 16,17-ний өдрүүдэд “Смарт Эрдэнэт” экспо болно.  Эдийн засгийн форумд урилгаар Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж. Эрхэмбаяр, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе Коуассе Комлан Эва, Польш улсын элчин сайд Кшиштоф Бойко,  Польш улсын  Өргөмжит консул хатагтай Ж.Хулан, БНСУ-ын “ВК холдинг” компаний Ерөнхийлөгч Пак Пён Чэ нар болон бизнес эрхлэгч ААНБ-ууд  оролцож байна. 

Таны сурталчилгаа