“Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох хоёрдугаар шатны үзлэг”-т Барилга-инженерийн цэргийн удирдах газрын бие бүрэлдэхүүн энэ сарын 20-ны өдөр батлагдсан удирдамжийн дагуу хамрагдлаа.
Үзлэгийг Удирдах газрын даргын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг “Бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин”, “Цэргийн нийтлэг дүрэм”-ийн шалгалт, ёс зүй болон сэтгэл зүйн байдлыг тодорхойлох асуумж, дүрэмч жагсаалч байдал зэрэг үзүүлэлтүүдээр шалгаж үнэлсэн.
Цаашид батлагдсан удирдамжийн дагуу Удирдах газрын харьяа зарим ангиудад хоёрдугаар шатны үзлэгийг явуулахаар төлөвлөн ажиллаж байна.