Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XII хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар:

- Хүн амын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршлуудыг тогтоох 

- Нийслэл хотын нийтийн эдэлбэрийн газрын хэмжээг тогтоох, ашиглалтын журмыг батлах 

- “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны зээлийн эргэн төлөлтийн сайжруулах талаар авах зарим арга хэмжээ

- Нийслэлийн ойгоос 2023 онд бэлтгэх модны хэмжээг батлах тухай 

- Багахангай, Багануур, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг тогтоох 

- Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалах тухай

- Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хамтарсан “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээ 

- Нийслэлийн дагуул хот байгуулах асуудлыг дэмжих тухай 

- Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах 

- “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг батлах болон бусад асуудлыг хэлэлцэнэ.

Таны сурталчилгаа