Цаг үеийн мэдээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.06.26/ хуралдаж, гурван асуудал хэлэлцлээ. 

Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх үеэр УИХ-ын зарим гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргаж, бүлэг завсарлага авсан. Бүлгийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн 6.1 дэх заалтыг хэлэлцэж,  англи хэл буюу гадаад хэлийг сургалтын хөтөлбөрөөр заахаар тогтлоо. Боловсролын тухай хуулийг дагалдуулан хууль хэрэгжүүлэх тогтоолын төсөл  боловсруулж, англи хэлний сургалтыг эрчимжүүлж, сайжруулахаар тогтоолд тусгаж өгөхийг гишүүд онцлов. 

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Улс төрийн намын тухай хуульд 2005 оноос хойш өөрчлөлт оруулаагүй. Бүлэг хэлэлцээд улс төрийн намыг дээд шүүх бүртгэх заалтыг дэмжлээ.  Намыг УИХ-ын сонгуульд 2 удаа оролцоогүй бол, намын Их хурлаа хийгээгүй, сүүлийн 2 жил намын санхүүжилтдээ аудит оруулж СЕХ-нд мэдүүлээгүй бол идэвхгүйд  тооцно гэсэн заалтыг хэлэлцэж дэмжсэн. Хуулийн төслийн заалт бүртэй танилцаж, хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэхийг дэмжив.

Таны сурталчилгаа