МИАТ ТӨХК-аас Улаанбаатар-Алтай-Улиастай-Улаанбаатар чиглэлийн нислэгийн талаар мэдээлэл өглөө.
"Улаанбаатар-Алтай-Улиастай-Улаанбаатар чиглэлийн 07-р сарын 3-ны өдрийн ОМ061 аяллын нислэг Улиастай хотод 11:13 цагт буух хуваарьтай байсан боловч тус хотын Доной нисэх буудал орчимд үүлтэй, үзэгдэх орчин хязгаарлагдан агаарын хөлөг буух боломжгүй байсан тул нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлагаар Улаанбаатар хотын “Чингис Хаан” ОУНБ-д 12:26 цагт буусан.
Цаг агаарын давагдашгүй нөхцөл байдлын улмаас нислэгийн аюулгүй ажиллагааг хангах шаардлагын дагуу Алтай-Улиастай чиглэлийн нислэгийг цуцалсандаа зорчигч үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчье"