БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, шинжээч М.Мөнхзаяа нар БНЧУ-ын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Miroslav Bobek, хэлтсийн дарга Malvina Kahleova, “Бид Монголын зэрлэг амьтдыг авран хамгаалахад тусална” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Ганбаатар нартай уулзлаа.
Уулзалтаар Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт орших Нөмрөгийн дархан цаазат газрын Сүмийн хоолойд тахь сэргээн нутагшуулах ажлыг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов.