Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Ойн бүсийн газар ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй,  газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй болох нь тогтоогдсон газар эзэмшигч 33 иргэн,  3 аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар хүчингүй болголоо.

Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгжүүд 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж сумын Засаг даргын мэдэлд шилжүүлэх үүрэг даалгавар өгчээ.

May be an image of blueprint, ticket stub and text

May be an image of ticket stub and text

May be an image of blueprint, ticket stub and text that says '30 кармен 31 1200 ховд сафари XXK ойжуулалт, жимсний хулэмж мод уржуулэг 32 33 б сандагсуран гомбосурзн 29933 34 мод уржуулэг 35254 Arpo парк 10000 хулэмжийн мод уржуулэг жаргалан сумын 3aca даргын тамгын газар тогтохбаатар 35 24806 36 1600 рсандуйжав ойжуулалт жимсний хулэмж ойжуулах нехен 15000 сэргээх'

 

Таны сурталчилгаа