Цаг үеийн мэдээ

Автотээврийн үндэсний төв нь 2023 онд 29.6 тэрбум төгрөгийн орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 17.8 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж төлөвлөгөөг 106% давуулан биелүүллээ.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ НЬ 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТОМООХОН АЖЛУУДААС ДУРДВАЛ: 

1. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022.07.06-ны өдрийн А/207 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын хүрээнд “АТҮТ” ТӨҮГ-аас улсын дугаарын дуудлага худалдааг зохион байгуулан, нийт 9 тэрбум 650 сая  төгрөгийг “Хүүхдийн төлөө” санд төвлөрүүлээд байна.

2. Монгол улсын Засгийн газраас гаргасан төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх, нийт тээврийн хэрэгслийн 70%-ийг техникийн хяналтын үзлэгт  хамруулах зорилтийн хүрээнд 2023 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр  Чингэлтэй техникийн хяналтын үзлэгийн төвийг, 2023 оны 05 дугаар сарын 05-ний өдөр Сүхбаатар техникийн хяналтын үзлэгийн төвийг шинээр нээн, үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.

3. Нийслэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор тээврийн хэрэгслийн бүртгэлийн 3 салбарыг шинээр нээж, нийт 16 салбараар иргэдэд үйлчилж байна. 

4. Зам, тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайдын хамтарсан “Хуулийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээний тухай” 2023 оны А/57/48 дугаар тушаалын дагуу улсын хэмжээнд нийт 1,264,542 тээврийн хэрэгсэл шинэчилсэн бүртгэлд хамрагдахаас 1,208,891 тээврийн хэрэгсэл буюу 96 % шинэчилсэн бүртгэлд хамрагдаад байна.

5. “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ, Далайн захиргаатай хамтран ажилллах гэрээний дагуу Монгол улсын томоохон нууруудад буюу Хөвсгөл, Хяргас, Толбо, Тэрхийн цагаан, Өгий, Буйр нууруудад усан тээвэр эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага болон иргэдийн нийт 72 усан тээврийн хэрэгсэл, завинд байршил тогтоох төхөөрөмж суурилуулан, нэгдсэн хяналтад оруулсан. 

6. Засгийн газраас 2023-2025 оныг монголд зочлох жил болгон зарлаж, 1 сая жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрлийг зөвхөн ААНБ-тай гэрээ байгуулж олгодог байсан бол хүсэлт гаргасан иргэнтэй гэрээ байгуулах замаар дэмжин ажиллаж байна. 2023 оны эхний хагас жилийн байдлаар 101 иргэн жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрлөө авсан байна.

7. Eticket.transdep.mn онлайн захиалгын үйлчилгээг англи хэл дээр захиалах боломжтой болгосон бөгөөд 2023 оны эхний хагас жилийн байдлаар 23923 гадаад иргэн улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг авсан байна.

8. Монгол улсын мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлж, E-Mongolia системд байршуулаад байна.

9. Уул уурхайн бүтээгдэхүүний Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудын экспортын тээвэрлэлтэд автомат удирдлагатай, жолоочгүй тээврийн хэрэгсэл буюу /Automatic Gueded Vehicle/ AGV нэвтрүүлсэн. Монгол улс болон БНХАУ-ын нийт 50 тээврийн хэрэгслээс Монгол талын 12, БНХАУ талын 38 тээврийн хэрэгсэл тээвэрлэлт гүйцэтгэж байна.

10. Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг шинэчлэн баталсан.

Таны сурталчилгаа