Цаг үеийн мэдээ

Өнөөдөр өглөө 08:00 цагаас эхлэн Улаанбаатар хотод тохижилт үйлчилгээнд ажилладаг 970 гаруй  ажилтан, төрийн албан хаагчид Сэлбэ голын зүүн талын хотхон хорооллуудын цэвэрлэгээг хийж эхэллээ. 

Цэвэрлэгээний ажилд үйлчилгээний бүх ажилтан, төрийн албан хаагчид оролцож байгаа хэдий ч нэмэлтээр хүн хүч шаардлагатай байгаа бөгөөд олон нийтийг, оршин суугчдын тусламж үзүүлэхийг хүслээ.

Дэмжлэг үзүүлэхийг хүссэн хувь хүн, байгууллага 99160069 дугаарын утсаар холбогдох боломжтой гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таны сурталчилгаа