Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Лок Сабхагийн дарга эрхэмсэг ноён Ом Бирла Монголын Бурханы Шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Хамба номун хан, хичээнгүй зүтгэлт Д.Чойжамц гавжид Бурханы шашныг дэлгэрүүлэх, Энэтхэг-Монголын оюун санааны харилцааг хөгжүүлэхэд оруулсан идэвх зүтгэлийг өндрөөр үнэлж “Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөлийн 2022 оны  Бурханы Шашны Хүндэт Шагнал”-ыг гардуулав. 

Хамба номын хан, хичээнгүй зүтгэлт Д.Чойжамц гавж 1992 оноос өнөөг хүртэл тэргүүн  их хамба ламын албан үүргийг хашихын зэрэгцээ 

• Нэгдсэн Үндэсний Байгууллагад бүртгэлтэй цорын ганц Бурханы шашинтнуудын энх тайвны хөдөлгөөн болох Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын Ерөнхийлөгч,

• БНЭУ-д төвтэй Олон улсын Бурханы шашинтнуудын холбооны Ивээгч, 

• Япон Улсад төвтэй Дэлхийн Бурханы Шашинтнуудын Дээд Хэмжээний Чуулганы Ерөнхийлөгч 

зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагуудыг манлайлан удирдаж Монголын Бурханы шашин соёлыг дэлхий дахинд таниулж ирсэн зүтгэлтэн юм. 

Таны сурталчилгаа