Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын буриад сурын харваа өнөөдөр сурын талбайд эхэллээ.

Уг харваанд Улаанбаатар хот, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Дорнод, Хэнтий зэрэг аймгийн, нутаг нутгийн 45 багийн нийт 218 харваач цэц мэргэнээ сорьж байгаагаас 74 нь эмэгтэй харваачид байна. Эмэгтэйч харваачид 3 зурхай дээр, эрэгтэйчүүд 6 зурхай дээрээс харваж байна.

Буриад сурын харваанд хоройд, дархан, хошой мэргэн зэрэг өндөр зэрэгтэй харваачид оролцож байна. Нийт харваачдын 40 хувь нь спортын цол зэрэгтэй харваачид байгаа учир чансаа өндөр болж буйг Монголын буриад сурын холбооноос мэдээллээ.

Урианхай сурын харваагаар эхэлсэн Үндэсний баяр наадмын сурын харваа нь буриад сурын харваагаар үргэлжилж, баяр наадмын өдрүүд 10, 11, 12-нд Үндэсний Их сурын харваа болж аварга мэргэнүүд тодорно. 

 

Таны сурталчилгаа