Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын гүүрээр явган хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн зогсоогоод байна. 

Энэ талаар тус сумын Засаг дарга А.Дашзэвэг "Мандал сумыг бусад аймаг, орон нутагтай холбогдог Хараа голын том гүүрэнд аюултай нөхцөл үүслээ. Өглөө 10:50 цагийн үед анхны хотойлт үүссэн. Одоо бол нэлээд хотойсон, аюултай байна. Мандал, Зүүнхараа талаасаа нэгдүгээр тулгуур нь олон хоногийн бороо усны улмаас идэгдсэн. 

Үүний улмаас тээврийн хэрэгсэл зорчих ямар ч боломжгүй болсон тул цагдаагийн хамгаалалтад авч, ирсэн машинуудыг буцааж байна. Иргэд нөхцөл байдлыг ойлгож, машинтайгаа зорчихгүй байхыг хүсье. Үүгээр машин байтугай явган хүн явахад ч эрсдэл үүсэхээр байгаа" гэв.

Иймд Хараа голын том гүүрэнд тээврийн хэрэгслийн болон явган хүний хөдөлгөөнийг хориглосон байна.

Таны сурталчилгаа