Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотын ихэнх зам ачаалал ихтэй, хөдөлгөөн удааширсан хэвээр байна.

Тээврийн Цагдаагийн Албанаас ийнхүү түгжрэл үүсээд буй шалтгааны тухай "Нарантуул захын уулзвараас Энхтайваны гүүр хүртэл замын хойд зорчих хэсгийг, "Натур" худалдааны төвөөс "Continental" зочид буудал хүртэл зам, гүүрийг, Нарны зам дагуу нүхэн гарц, Энхтайваны гүүрний баруун дор Петровис ШТС-ын хойд замыг хаалттай байгаа.

Үүнээс шалтгаалж бусад замын ачаалал нэмэгдэж түгжрэл, саатал үүсэж байна. Мөн Туул голын усны түвшин нэмэгдэж байгаатай холбоотой Биокомбинат, Бага тэнгэр болон Гачуурт, Хужирбулан, Улиастайгаас хотын төв рүү чиглэсэн замууд ачаалал алба хаагчид биет зохицуулалт хийн ажиллаж байна.

Түүнчлэн зарим уулзварын гэрэл дохионууд унтарсан нь хөдөлгөөнд шууд нөлөөлж байна" гэлээ.

Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор Тээврийн Цагдаагийн Албанаас иргэдэд хандан аль болох хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.

 

Таны сурталчилгаа