Цаг үеийн мэдээ

Улаанбаатарт үүссэн үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор гудамж талбай, замыг ариутган халдваргүйтгэж байна. Усанд өртсөн Олимпын гүүрний баруун, зүүн талын туслах зам буюу нэмэлт эргэлтүүдэд цэвэрлэгээ, ариутгал хийх зорилгоор түр хугацаанд хаахаар боллоо.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир  “Тус гүүрний зүүн, баруун буюу “Натур” төвийн хойд талын замаас гарч ирж буй цагариган гарц бий. Энэ хэсэгт тогтсон усыг соруулж байна. Мөн энэ байршилд лаг, шавар их хуримтлагдсан, үүнийг цэвэрлээд, ариутгал хийнэ. Тиймээс зорчих хэсгийн хэвийн, аюулгүй байдлыг хангах үүднээс Олимпын гүүрний баруун, зүүн туслах замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж байна. Гүүрний зорчих хөдөлгөөн урдаасаа хойш, хойноосоо урагш хэвийн үргэлжилнэ” хэмээлээ.

Таны сурталчилгаа