Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд долоодугаар сарын 8-ны 16:00 цагийн байдлаар эрүүл мэндийн 12 баг бэлэн байдлаа хангасан. Үүнээс Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатад дөрвөн баг, Сэлбэ гол дагуу буюу “Улаанбаатар буян” ХХК-ийн орчим нэг баг ажиллаж байна.

Эрүүл мэндийн яаралтай тусламжийн багууд эмч, сувилагч, жолоочоос бүрдэх бөгөөд тоноглосон автомашин, яаралтай тусламжийн иж бүрэн хэрэгсэл, эм тариа, ороох боох материалаар хангагдсан.

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Био салбар эмнэлэг

Хан-Уул дүүргийн онцгой комиссоос Био салбар эмнэлгийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө гаргасан.

42 хүн хэвтэн эмчлүүлж байснаас 27 хүнд эрэмбэлэлт хийн, эмнэлгээс гаргасан. 15 хүний эмчилгээ үргэлжилж байна.

Эмнэлгийн зоорийн давхрыг зөөн, эмнэлгийн барилгыг тойруулан элстэй шуудай бэлтгэсэн, бүх худаг, муу усны нүхэн дээрээ үерийн бэхлэлт хийн ажиллаж байна.

Таны сурталчилгаа