Цаг үеийн мэдээ

Тулгар төр байгуулагдсаны 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй, идэвх зүтгэлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн уран бүтээлчид болон  албан хаагчдад шагнал гардууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд таниулж кино урлагийг хөгжүүлэх үйлсэд оруулсан гарамгай хувь нэмрийг нь үнэлэн 

“МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН” цол тэмдгээр 

 ГОНЧИГСҮРЭН ОВОГТОЙ БАТТУЛГА-Трио киноны зураглаач 

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

• Мягаасүрэнгийн Үүрцайх-Чөлөөт уран бүтээлч, дуучин 

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

• Самбуугийн Оюунчимэг – Монгол Улсын Консерваторийн нярав

• Хэрлэнчимэгийн Ууганбаяр-Чөлөөт уран бүтээлч, зураач

• Бандийн Гарьд-Соёлын яамны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга 

• Төмөрбаатарын Ууганбаяр-Соёлын яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах шинжээч 

 СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдгээр 

• Цэдэнжав овогтой Рэгзэдмаа

• Содномдаржаа овогтой Булган

• Баттүшиг овогтой Тэгшжаргал

• Даваагийн Батдорж 

• Амарсайханы Отгонсүрэн

• Эрдэнэбатын Мөнхтуяа

• Отгонжаргалын Ууганбаяр 

• Ядамсүрэнгийн Гэрэлцэцэг

• Эрдэнэцогтын Батхүлэг

САНХҮҮ БАНКНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДГЭЭР: 

• Ганжаргалын Эрдэнэсүрэн

ТӨРИЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДГЭЭР:

• Цэвэгдоржийн Алтанхуяг

СОЁЛЫН ЯАМНЫ ЖУУХ БИЧГЭЭР:

• Пүрэвжавын Оюунтуяа

• Цогтсайханы Идэр

• Доржийн Одгэрэл

БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ЖУУХ БИЧГЭЭР:

• Батсайхан Оюунжаргал 

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль,  Монгол Улсын Засгийн газрын шагнал Соёлын тэргүүний ажилтан, Соёлын яамны жуух бичиг зэрэг цол тэмдгээр энгэрээ мялаасан эрхэм уран бүтээлчид албан хаагчдад Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан шагнал гардууллаа.

Таны сурталчилгаа