Цаг үеийн мэдээ

Улсын чанартай А1001 дугаартай Дархан- Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт Хараа голын ус давсан тул хөдөлгөөнийг ХЯЗГААРЛААД байна. 

Тодруулбал: Дархан- Эрдэнэт чиглэлийн 12 дахь км-т /Сайханы гүүрийн ойролцоо/ Хараа голын усны түвшин 50 метр газар зорчих хэсэг дээгүүр даваад байна. 

Тухайн нөхцөл байдал дээр Аймгийн онцгой комисс, “Дархан АЗЗА”ТӨХК, Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн алба хамтран ажиллаж байна.

Таны сурталчилгаа