Цаг үеийн мэдээ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 2023 оны 07-р сарын 08-ны 20 цагаас 07-р сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хархираа Түргэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +16...+21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +10...+15 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +22...+27 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн нутгийн баруун өмнөд хэсгээр +33...+38 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.

2023 оны 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +18...+23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +33...+38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Таны сурталчилгаа