Цаг үеийн мэдээ

Нийслэлийн онцгой комисс өнгөрсөн шөнө хуралдлаа. Хурлаар өглөөнөөс хойш хийсэн ажлын явц, тулгамдаж буй асуудлыг холбогдох албаныхан танилцуулсан.

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн: 

Туул голын усны түвшин нэмэгдэж, аюултай түвшинд хүрэхэд албан хаагч нараа бэлэн байдалд байлгасан. Соёмботой хөшөөний орчмын 28 айлын 151 хүнийг нүүлгэн шилжүүллээ. Туул голын эрэг дагуу үзлэг хийхэд үерийн далангийн бэхжилт сайн, эрсдэл үүсээгүй. Хоёр байранд хөрсний усны нэвчилтээс болж зоорийн давхар усаар дүүрсэн тул усыг соруулж дууссан. Яармагийн хэсэгт үерийн хэмжээнд хүрээгүй, 2-3 айлын хашаанд бага зэргийн ус орлоо. Нисэхийн 9 дүгээр хороонд гурван айл үерт өртөж, зургаан хүн голын дунд гацсан байсныг аврах багийнхан гаргасан.

Зайсангийн 22 дугаар хороо, Биокомбинатын 12 дугаар хороонд үерийн нөхцөл үүсэж, хүндрэхийг урьдчилж тооцоолсон байсан.  ОБЕГ-аас дөрвөн аврах баг, нэг нисдэг тэрэгтэй ирж, холбогдох албаныхан хамтран 181 хүнийг аварч, 35 хүнийг 10 дугаар сургуульд байрлууллаа. Ус татарсан гэлээ.

Таны сурталчилгаа