Бүгд найрамдах Болгар улсаас Монгол улсад суугаа элчин сайдын хэргийг түр хамаарагч Валентин Ангелов Булган аймагт айлчиллаа. Тус уулзалтаар:
- Хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны хүрээнд Болгар улсын Засгийн газрын хөтөлбөрийг 10 хүртэл оюутныг сургах, мэргэжилтэн бэлтгэх, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг туршлага солилцуулах сургалтад хамруулах чиглэлээр санал солилцлоо.
- Аялал жуулчлал, Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хамтран ажиллах, туршлага солилцох
- Булган аймгийг Болгар улсын мужтай ах дүүсийн холбоог шинээр тогтоох
- Хүүхдийн зуслангийн солилцоог хийх туршлага судлуулах болон спортын хамтын ажиллагааны тухай ярилцаж санал солилцлоо.