Цаг үеийн мэдээ

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Монгол Улс болон Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Канад улсад ажлын айлчлал хийж байна. Уг айлчлалын хүрээнд тус улсын Бритиш Колумб мужийн Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Ники Шарматай 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр уулзаж, хууль зүйн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.  

Уулзалтаар шүүхийн ачааллыг бууруулж, хүртээмжийг сайжруулах хүрээнд шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр хамтран ажиллах, мөн тус яамнаас хувийн эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх ажлыг хэрэгжүүлж буйтай холбогдуулан бага үнийн дүнтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.  

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо тус мужийн Ванкувер хотын Цагдаагийн газрын орлогч дарга Ховард Чоу тэргүүтэй албаны хүмүүстэй уулзалт хийж, тус газрын харьяа байгууллагад зочилж, үйл ажиллагаатай танилцав.

Таны сурталчилгаа