Цаг үеийн мэдээ

Жирэмсэн эмэгтэй танд дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай Түргэн тусламж-103 дуудах эсвэл харьяа өрх, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад цаг алдалгүй хандаарай.

- Ургийн хөдөлгөөн удаашрах болон хөдлөхгүй болох

- Толгой хүчтэй өвдөх, 38 градусаас дээш халуурах, дотор муухайрах, бөөлжих

- Үтрээнээс цус эсвэл ус гарах

- Таталт өгөх

- Хэвлий доод хэсгээр базалж хүчтэй өвдөх

- Шээсний гарц багасах, ойр ойрхон шээх

- Даралт ихсэх (140/90-ээс дээш болох эсвэл 80/40-өөс доош болох), шилэн хүзүүгээр хөших, нүд бүрэлзэх, нуруугаар байнга өвдөх

- Аюулхай орчмоор өвдөх

- Арьс салст гэнэт цайх

- Тогтмол дуншиж өвдөх (Ялангуяа 37 долоо хоногоос өмнө, цагт 4 -өөс доошгүй удаа)

May be an image of text

Таны сурталчилгаа