Цаг үеийн мэдээ

МУ-ын Хөдөлмөрийн баатар, ХАА-н анхны гавьяат механикжуулагч Цэдэвийн Шатар нь 1923 онд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт төрж өссөн билээ. Тэрээр Монгол орны хөрсөнд атар газар эзэмших, сангийн аж ахуйн үрийг анхлан соёолуулж, гал голомтыг нь асаан хөл дээр нь босголцсон гавьяат үйлстэн юм. Говь нутагт усалгаатай газар тариаланг хөгжүүлж, малчдын хөдөлмөрийг хөнгөвчилж, олон шинэ зүйлийг санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь одоо ч ХАА-н салбарт ашиглагдаж байна. 

Төр засгаас Ц.Шатарын энэхүү хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж 1962 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, 1974 онд ХАА-н анхны гавьяат механикжуулагч цолыг хүртээжээ. 

Говь нутгаас төрөн гарсан энэхүү гавьяат хүмүүний мэндэлсний түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хүсэлтийг 2022 онд түүний үр хүүхдүүдээс Өмнөговь аймгийн ИТХ-д хүргүүлж, ИТХ-ын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ИТХ-ын даргын 2022 оны 156 дугаар захирамжаар Ц.Шатарын мэндэлсний 100 жилийн ойг 2023 оны 7 дугаар сарын 21,22-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсний дагуу өнөөдөр ийнхүү түүхэн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Таны сурталчилгаа