ЭНЭҮТ-II-ийн Хүүхдийн эмнэлэг нь 2023 оны 06 сарын 28-ны өдөр батлагдсан Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн 08 дугаар тогтоолын дагуу дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болжээ.
Үүнд:
- Амьсгалын замын эмгэгүүд
- Хоол боловсруулах эрхтний эмгэгүүд
- Бөөр шээсний замын эмгэгүүд
Жич: Дээрх өвчнөөр аймаг, дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжтой.
Дараах тусламж үйлчилгээг үзүүлнэ:
- Яаралтай тусламж /24 цагаар/
- Амбулаторийн тусламж үйлчилгээ /Аймаг, дүүргийн эмнэлгээс 13а маягттай ирэх/
- 0-28 хоногтой нярай
- Мэс заслын тусламж үйлчилгээ /Ерөнхий мэс засал, эрүү нүүрний мэс засал, чих хамар хоолойн мэс засал/
- Өдрийн эмчилгээ
- Хүүхдийн эрчимт эмчилгээ чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлнэ.