Цаг үеийн мэдээ

Өндгөвчнөөс ялгардаг шар биеийн даавар агуулсан 2 ширхэг чүдэнзний модны хэмжээтэй савханцар юм.

Шар биеийн даавар нь өндгөвчнөөс өндгөн эс ялгарах  явцыг дарангуйлж, умайн хүзүүний салиаг өтгөрүүлж, эр бэлгийн эс умайд  орохыг саатуулах замаар жирэмслэхээс хамгаалдаг.

Давуу тал:

- Жирэмслэхээс хамгийн өндөр хувиар буюу 99.7% хамгаална.

- 3-5 жилийн хугацаатай.

- Цэвэршилтийн нас хүртэл хэрэглэж болно.

- Бэлгийн харьцаанд сөргөөр нөлөөлөхгүй.

- Суулгац авсны дараа жирэмслэлт хурдан сэргэнэ.

Сул тал:

- БЗДХ,ХДХВ/ДОХ–ын халдвараас сэргийлж чадахгүй учир эрсдэлтэй үед давхар бэлгэвч хэрэглэх шаардлагатай.

- Сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт оруулна.

- Эхний хэдэн сар дотор муухайрах, толгой өвдөх шинж илэрч болно /эмчилгээ шаардлагагүй аяндаа зүгээр болно/

- Жин нэмэх магадлалтай. 

Хэзээ тавиулж болох вэ?

- Сарын тэмдгийн эхний 7 хоног дотроо тавих нь зохимжтой ба жирэмсэн биш гэдэг нь баталгаатай үед сарын тэмдгийн мөчлөгийн аль ч өдөр тавиулж болно.

- Төрсний  дараа 48 хоноод тавьж болно.

- Үр хөндөлт, зулбалтын дараа шууд тавьж болно.

Таны сурталчилгаа