Цаг үеийн мэдээ

Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос хойш 72 цагийн дотор жирэмснээс хамгаалах зорилгоор ууж хэрэглэснээр  хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах үйлчилгээ үзүүлдэг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жирэмснээс хамгаалах 72 цагийн эмийг 6 сардаа 1 удаа хэрэглэж болохыг зөвлөдөг.

Энэ эмийг хэрэглэснээр :

- Сарын тэмдэг хугацаанаасаа хэт эрт ирэх эсвэл саатах, хэт удаж ирэх 

- Сарын тэмдэг хэт их хэмжээгээр ирэх эсвэл хэт бага үзэгдээд өнгөрөх 

- Сарын тэмдэг сард олон удаа ирэх 

- Сарын тэмдэг өвдөлттэй ирэх 

- Өндгөвчинд үйл ажиллагааны уйланхай үүсэх 

- Толгой эргэх, ядрах

- Дотор муухайрах, бөөлжих

- Хөх хөндүүрлэх 

- Хэвлийгээр өвдөх зэрэг гаж нөлөө үзүүлдэг тул энэ арга нь жирэмснээс хамгаалах байнгын арга биш бөгөөд яарсан үеийн тусламж гэж ойлгох хэрэгтэй.

Хэрэглээ : 6 сараас богино хугацаанд ойрхон давтамжтай ууснаар өндгөвчний үйл ажиллагааны гүнзгий хямрал үүсгэж энэ нь цаашлаад эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагаагаар зогсохгүй бүх эрхтэн системд хорт нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Үйлчилгээ үзүүлэх хугацаа нь : 

- 24 цаг дотроо уувал 95%

- 48 цаг дотроо уувал 85%

- 72 цаг дотроо уувал 58 %

- 72 цагаас хойш уувал жирэмснээс хамгаалахгүй.

Жирэмсэлсэн эсэхээ мэдэхгүй 72 цагийн эм уусан тохиолдолд ургийн хөгжилд ямар ч гаж нөлөө үзүүлэхгүй бөгөөд зулбуулах, үргүйдэл үүсгэх болон ирээдүйн жирэмслэлтэд нөлөөлөхгүй.

Хэрэглэж болохгүй заалт : 

- Хөхний хавдартай 

- Хүүхдээ хөхөөр хооллодог

- 18 нас хүрээгүй охид

- Уналт, таталтын эсрэг эм хэрэглэдэг

- Элэг ба цөсний замын өвчтэй

- Зүрхний хүнд өвчтэй

- Чихрийн шижин өвчтэй эмэгтэйчүүдэд хэрэглэхийг хориглодог.

Хэрвээ та 72 цагийн эм уугаад таны биед ямар нэгэн гаж нөлөө, дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмэгтэйчүүдийн эмчид хандан зөвлөгөө аваарай.

Таны сурталчилгаа