Цаг үеийн мэдээ

Эрүүл эмэгтэйн үтрээнд олон төрлийн нян байх ба эдгээрийн хоорондох баланс алдагдсанаас энэхүү эмгэг үүсдэг бөгөөд хэвийн үед сүүний хүчил хэмээх бодис ялгаруулж, үтрээнд хүчиллэг орчин үүсгэн, халдвараас сэргийлэх үүрэгтэй нянгийн тоо цөөрч, эмгэг нянгийн тоо нэмэгдсэнээс үтрээний үрэвсэл үүсдэг. 

Энэхүү эмгэг нь үтрээнээс эвгүй үнэртэй ялгадас гарах гол шалтгаан ба бэлгийн замаар дамжих халдвар биш юм. 

Ихэвчлэн шинж тэмдэг бүдэг байх ба ямар нэг эмчилгээ хийгээгүй байсан ч аяндаа арилж болдог.

Шинж тэмдэг:

- Гол шинж нь үтрээнээс ялгадас  гарах

- Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд үтрээний ялгадас гарах үндсэн шалтгаан нь энэхүү эмгэг болдог ба цайвар өнгийн, загасны төст үнэртэй ялгадас гардаг. Ялангуяа бэлгийн харьцааны үед илүү үнэртдэг. 

- Үтрээнээс гарах энэхүү ялгадасны хэмжээ нь сарын тэмдэг ирсний дараа, бэлгийн харьцааны дараа нэмэгддэг. Ихэнх эмэгтэйд загатнах, хорсох зовуурь илэрдэггүй. Нянгийн гаралтай үтрээний үрэвсэлтэй олон эмэгтэйд ямар нэг зовуурь илрэхгүй байж болно.

Үүсэх шалтгаан:

- Бэлгийн идэвхтэй харьцаанд байдаг эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог (Бэлгийн харьцаанд огт ороогүй эмэгтэйд илэрч болдог)

- Бэлгийн шинэ хавьтагчтай болох

- Өмнө нь бэлгийн замаар дамжих ямар нэг халдвараар өвдөж байсан

- Тамхи татдаг

- Умайн хөндийд зэстэй ерөндөг хэрэглэдэг

- Хөөсрүүлэгчтэй ваннд тогтмол ордог эмэгтэйчүүд

Оношилгоо

-Эмч үзлэг хийн, хэд хэдэн шинжилгээний арга хэрэглэн нянгийн гаралтай үтрээний үрэвслийг оношилдог.

- Арчдас авах /Мазок/ – Үтрээ ямар шалтгаанаар үрэвссэн болохыг тодорхойлно.

Эмчлэхгүй бол ямар хүндрэл гарах вэ?

Жирэмсэн үед дараах хүндрэл учрах эрсдэлтэй:

- Дутуу төрөх

- Ураг зулбах

- Хүүхэд бага жинтэй төрөх

- Жирэмсэн үед ургийн хальс үрэвсэх, ураг халдварлагдах

- Төрсний дараа умай үрэвсэх

- Нянгийн гаралтай үтрээний үрэвсэл дахин давтан илрэх магадлал өндөртэй байдаг.

Таны сурталчилгаа