Цаг үеийн мэдээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг төмс, хүнсний ногооны “Алтан намар-2023” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ны өдрөөс Барилгачдын талбайд нээгдэх гэж байна. 

“Алтан намар-2023” төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаанд үйлчилгээ  эрхлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийн бүрдүүлэх материалын жагсаалт:

1. Гараар бичсэн өргөдөл, хүсэлт 

2. Иргэний үнэмлэхийн хуулбар 

3. Сум, баг, хороон Засаг даргын тодорхойлолт 

4. Гарал үүслийн гэрчилгээ авсан байх 

5. Худалдаж буй бүтээгдэхүүнийг ургамлын эрүүл ахуй, хорио цээр болон пестицидийн үлдэгдлийн үзүүлэлтээр итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн байх 

Төмс, хүнсний ногооны худалдаа эрхлэгчдэд тавигдах шаардлага

1. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэртэй байх

2. Лангуун дээр 0.5 литрээс доошгүй савлагаатай спиртийн суурьтай гар халдваргүйжүүлэх бодис байрлуулан, үйл ажиллагаа эхлэхээс өмнө лангуу тавиур, орчинд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байх

3. Үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг биелүүлэх

4. Гарал үүслийн бичигтэй төмс, хүнсний ногоо худалдан борлуулах 

5. Талбайд цагаан өнгийн өөрийн асар, сүүдрэвч байрлуулан тээврийн хэрэгслээс шууд худалдаа хийхгүй байх

6. Хариуцсан талбайн хогийг тогтмол цэвэрлэж, хог хаягдлыг таг бүхий зориулалтын хогийн саванд хаях 

7. Худалдаж буй бүтээгдэхүүнийг ургамлын эрүүл ахуй, хорио цээр болон пестицидийн үлдэгдлийн үзүүлэлтээр итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн байх

8. Худалдаанд ашиглаж буй жин хэмжүүрийг баталгаажуулсан байх

9. Төмс, хүнсний ногоог савлах, хүнсний зориулалтын уутыг хангалттай хэмжээгээр бэлтгэсэн байх

10.  Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, нийгмийн хэв журмыг ханган ажиллах

Таны сурталчилгаа