Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг тунгалгийн зангилаа, уушги, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин.
Халдвар дамжих зам :
- Шууд хавьтал (тахлаар өвчилсөн тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх)
- Агаар дусал
- Дам халдвар (мэрэгч амьтдын бөөс, бүүрэгт хазуулах)
- Хоол боловсруулах зам (тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу чанасан мах идэх)
Аялал жуулчлал, амралтын улирал болж буйтай холбогдуулан тарваган тахал тусахаас сэргийлэхийг зөвлөж байна.