Стресс гэдэг нь гадны нөлөөнд үзүүлж буй бие-сэтгэцийн хариу үйлдэл юм. Хүн амьдралынхаа хугацаанд тодорхой үйл явдалд стрессийг мэдэрдэг хэдий ч хүн бүр өөр өөр байдлаар хүлээж авдаг. Өдөр тутмын амьдралд стрессүүд байнга тохиолдох нь хэвийн зүйл бөгөөд зарим талаараа биднийг урагшлуулагч хүчин зүйл болох нь ч бий. Тиймээс стрессээс ангид байх биш харин стрессийг удирдан зохицуулах аргад суралцах хэрэгтэй.
Стресс үүсгэгч хүчин зүйлс:
Гадаад хүчин зүйлс
- Орчны дуу чимээ, тааламжгүй нөхцөл
- Харилцааны зөрчил, будилаан
- Шинэ орчин нөхцөлд нүүх шилжих
- Гэр бүл салах
- Сургууль, ажилгүй болох
- Гарз хохирлууд (ойр дотны хэн нэгэн өвдөх, салан одох, хагацах, эд хөрөнгөө алдах)
- Хүчирхийлэлд өртөх
- Осол сүйрэл
- Байгалийн гамшиг
- Ядуурал гэх мэт
Дотоод хүчин зүйлс
- Хэт ачаалалттай ажиллах
- Архи, тамхины хэрэглээ
- Дотогшоо чиглэсэн зан араншинтай байх
- Тааламжгүй сэтгэл хөдлөлүүд
СТРЕССИЙГ ДАВАН ТУУЛАХАД ТУУЛАХАД ТУСЛАХ ТАЙВШРУУЛАХ АМЬСГАЛЫН ДАСГАЛ
- 3 секундийн турш гүнзгий амьсгал авна
- 3 секундийн турш амьсгалаа түгжинэ
- 3 секундийн турш амьсгалаа удаанаар гаргана
Дасгалыг өдөр бүр 10 минутаас доошгүй хугацаагаар хийх нь стресс тайлах үр дүнтэй арга юм.