Цаг үеийн мэдээ

“Монголд зочлох жил”-ийн хүрээнд Монгол орныг гадаадад сурталчлах зорилготой “Nas Summit-2023”-ыг Улаанбаатар хотод 2023 оны наймдугаар сарын 19-нд зохион байгууллаа.

Дэлхийн 10 гаруй оронд өмнө амжилттай зохион байгуулж байсан тус арга хэмжээнд олон улсын болон Монголын шилдэг контент бүтээгч, хөрөнгө оруулагчид оролцож өөрсдийн туршлага, арга барилаасаа хуваалцлаа. 

Арга хэмжээнд оролцох хүрээнд нийгмийн сүлжээнд  олон сая дагагчтай 9 орны 13 нөлөөлөгч нар 7 хоногийн хугацаатай манай улсад ирж, Улаанбаатар хот орчим ба хөдөө орон нутагт аялж, Монголын тухай контентууд хийж тус тусын сувгаар цацлаа. 

“Nas Summit-2023” арга хэмжээнд: 

1. Nuseir Yassin /CEO of Nas company/- 63 сая, 

2. Dhruv Rathee /Explainers that inspire/ - 21,4 сая, 

3. Alyne Tamir /Internet’s Favorite Travel Vlogger/ - 3,8 сая, 

4. Daniela Rita /From an Audiovisual Communicator to Travel Creator/ - 4 сая

5. Wil Dasovich /TV Personality/ - 7 сая, 

6. Alan Wurman / Alan’s Theory Creator/ - 1,3 сая 

7. Larissa D’SA /Best Indian Travel Vlogger/ - 1,9 сая, 

8. MONT /A journalist Content Creator/ - 4 сая, 

9. MONT /A Journalist Turned content Creator/ - 4 сая, 

10. Julius Dein /World’s biggest Magicain/ - 72 сая, 

11. Jordan Matter / Most successful “Old” YouTuber in the World/ - 28 сая, 

12. Mark Weins / Food and Travel Creator/ -20 сая, 

13. Max Haase / Travel Creator/ 10 сая дагагчтай  нийгмийн сүлжээ/сошиал хуудас /Фэйсбүүк, Инстаграм, ТикТок, YouTube, twitter гэх мэт/ хөтөлдөг хүндэт зочид оролцсон юм. 

Таны сурталчилгаа