Цаг үеийн мэдээ

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг цувралаар хүргэж байна.

“Ла Колина” хотхоны орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл  

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буян-Ухаа, Архивчдын гудамжинд байршилтай “Ла Колина” бичил хорооллын 447-р байранд 68.37 м.кв, 68.64 м.кв, 67.9 м.кв, 67.79 м.кв орон сууцны зориулалттай байрыг худалдан борлуулах юм.  Худалдан борлуулах үнэ нэг м.кв нь 2.3 сая төгрөг. 

Дэлгэрэнгүй мэдээллийг  https://www.dbm.mn/realestate/real_estate цахим хаяг болон 8502-0513 утсаар холбогдож авах, урьдчилан цаг тохирч газар дээр нь очиж үзэх боломжтой. Хөрөнгийг сонирхсон иргэн, хуулийн этгээд цахим хуудсаар дамжуулан худалдан авах саналаа ирүүлсэн шаардлага хангасан бол Хөгжлийн банкнаас эргэн холбогдож ажиллах болно.

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгүүдийг Монгол Улсын Хөгжлийн банкны www.dbm.mn цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй, ил тод, шилэн байдлаар худалдан борлуулах үйл ажиллагаа үргэлжилж байна. 

Таны сурталчилгаа