Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг, Булган аймгийн Булган сумын Рашаант сумдаас ирсэн дуудлагын дагуу мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, сумын мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүд шинжилгээний сорьцыг УМЭАЦТЛ-д шинжлүүлж гахайн африкийн мялзан өвчний оношийг баталгаажуулан, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Одоогоор Орхон, Булган аймгийн 2 голомтод 351 гахай байгаагаас 66 гахай өвчилж хорогдсон, зориудаар 284 гахайг устгалд оруулсан байна.
Тус аймгуудад хорио цээрийн дэглэм тогтоож, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, "Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам", “Гахайн мялзан өвчинтэй тэмцэх заавар” болон холбогдох эрхзүйн актын хүрээнд дараах тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
- Нийт гахайн аж ахуй хэрэглэгчдийн судалгааг гаргаж, бүх аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга нарт урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх “Зөвлөмж” хүргүүлэх,
- Гахайн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгжүүдийн гахай мах, өөхний судалгааг гаргаж худалдан борлуулж байгаа түүхий эд бүтээгдэхүүнээс лабораторийн сорьц авч шинжилгээ хийхэд сөрөг дүнтэй
- Булган, Орхон аймгуудын гахайн өөх, мах ашигладаг нийтийн хоолны газрууд, зах, худалдааны төв, үйлчилгээний газруудаас шинжилгээний сорьц авч шинжлэхэд сөрөг дүнтэй
- Гахай аж ахуй эрхлэгч иргэд аж, ахуй нэгжүүдэд гахайн мялзан өвчнөөс сэргийлэх, гахайн шилжилт хөдөлгөөнд анхаарах, аж ахуйн эрүүл ахуй нөхцөлийг сайжруулах, урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд хамрагдах талаар заавар, зөвлөмжийг гахай аж ахуй эрхлэгчдэд нэг бүрчлэн өгч ажиллах,
- Өвчний голомт гарсан аймгуудад хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр гахайн мялзан өвчнөөс сэргийлэх гарын авлага, контент, шторкуудыг олон нийтэд хүргэх.
- Голомтын бүсэд байгаа гахай маллагч өрхүүдийн гахайн байр, хашаа, худаг уст цэг, орчны халдваргүйтгэх арга хэмжээ авах
- Өвчин гарсан аймаг, сумдад гахайн мялзан өвчин гарсан шалтгаан эх үүсвэрийг тогтоох болон өвчингүй эрүүл бүсэд байгаа хил залгаа аймаг сумдад гахайн мялзангийн идэвхтэй болон идэвхгүй тандалтуудыг хийх,
- Голомтын бүсэд устгал, халдваргүйтгэлийн арга хэмжээнд сумдын онцгой комиссын бүрэлдэхүүн мал эмнэлгийн байгууллагатай хамтран ажиллаж байна.