Цаг үеийн мэдээ

Хонь: Сэтгэл хөдлөлөө хянахгүй бол аливаа зүйлийн чухал хэсгийг нь олж харж чадахгүй. Түншийн харилцааг од эрхэс дэмжиж байна. Энэ үед дотоод мэдрэмж таны эрч хүчийг эерэг байлгах болно. Ойр дотнын харилцаа сайхан мэдрэмжийг танд илэрхийлэхгүй бол тус дэм болох хэн нэгнийг хайна гэдгийг мэдэж ав. Хайр сэтгэлийн адал явдал хайж байгаа хүмүүсийн дур хүсэл ихээр оргилох магадлалтай.

Үхэр: Завгүй өдөр болох тул зарим чухал зүйлийг мартаж магадгүй. Хэтэрхий олон юм нэгэн зэрэг амжуулах гэж гүйх нь хаана эхэлж хаана дуусгахаа мэдэхээ байдалд оруулна гэдгийг санаарай. Энэ үед илүү бүтээлч байх ч гэсэн бас эмх цэгцтэй ёстой гэдгийг санаарай. Ажил хэрэгч хүмүүс үр дүнд хүрэхийн тулд төгс арга хайж ол.

Ихэр: Ажил хэрэг урагштай байх ч ачааллаа тохируулах шаардлагатай өдөр. Таны өнөөгийн байр суурийг үндсээр нь өөрчлөх гэнэтийн мэдээ хүлээн авч магадгүй. Тууштай зан чанар хувийн ч ажил хэргийн ч харилцаанд таны гол туслагч байх ёстой. Мэдлэгээ дээшлүүлэх эсвэл оюуны ажил хийхэд тааламжтай үе.

Мэлхий: Энэ өдөр зөв сэтгэлтэй байж чадвал гэр бүлийн таагүй харилцаагаа арилгана. Гэр бүлийнхээ хүмүүстэй аль болох тэвчээртэй харьц. Нэр төрөө хамгаалж, нөхцөл байдлаас хамаарч өөрчлөгдөхгүй байхыг хичээ. Бусдын эрх ашгийг сайн ойлго. Хувийн амьдралд сонирхолтой үйл явдал тохионо. Ганц бие хүмүүс амьдралдаа өөрчлөлт хийх бол ухаалаг тооцоотой байгаарай.

Арслан: Ихэнх хүмүүсийн хувьд аз түшсэн өдөр болно. Мэдрэмж зөн өндөр байна. Шинэ ажил эхлэх гэж байгаа хүмүүс бүгдийг урьдаас сайн тооцоол. Ихийг олохын тулд эхлээд зарлага гарах ёстой болдгийг бүү март. Эрүүл мэнддээ анхаарлаа хандуул. Гаднын нөлөө ирэх үед тохирох аргыг хэрэглэ.

Охин: Өнөөдөр олон зүйлийг амжуулах гэж хичээх хэрэггүй. Хов жив, худал цуу ярианаас зайлсхий. Хэрвээ хууль зөрчсөн үйл ажиллагаанд оролцох гэж байгаа бол дахин сайтар бод. Буруу зуршлаа харилцаа холбоондоо ил гаргах хэрэггүй. Хүсэл сонирхол тань шинэ хүрээлэлд оруулж, өмнө нь гараагүй боломжийг нээж өгнө.

Жинлүүр: Өөрийгөө идэвхжүүлэх өдөр. Ажил хэрэгт ахиц дэвшил гарах бөгөөд зарим хүмүүсийн амьдралыг томоохон өөрчлөлт рүү хөтлөх үйл явдал болно. Од эрхэс амжилт олох урам зоригоор таныг хангах болно. Удаан хугацаагаар гарсан дэмий зарлагаа танах боломжтой болно. Ихээхэн хичээл зүтгэлийн үр дүнд хуучин өр ширээ хаах бөгөөд санхүүгийн аюулгүй байдал сэргэх болно.

Хилэнц: Өөрийнхөө хийж чадахаас илүү зүйлийг бүү амлаарай. Та илүү адал явдалтай амьдралыг хэмнэлийг сонирхоно. Очиж үзээгүй хол газар аялахыг хүсэх бөгөөд бодол санаандаа сайн тооцоолж судал. Сонирхолтой хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд шаардлагатай мөнгө байхгүй байсан ч та хямдхан аялал төлөвлөж чадна.

Нум: Хамтын үйл ажиллагаандаа анхаар. Худалдаа арилжааны ажилдаа анхаарал тавих цаг иржээ. Үнэтэй зүйл худалдан авах хэрэггүй. Энэ нь танд санхүүгийн хямрал үүсгэнэ. Мэдэхгүй хүрээллээс авсан ойлголт буруу байх магадлалтай. Бусдад туслах бол хариу нэхэхгүй байхыг хичээ. Өөрийгөө хэт дөвийлгөх нь таныг эвгүй байдалд оруулж мэднэ.

Матар: Гэнэтийн учрал баяр хөөр авчрах ч бас чирэгдэл учруулж магадгүй. Хэрэв аливаа үйл явдлын үед амар тайван байдлаа хадгалахын хичээж байгаа бол аль болох энгийн зүйлийг хийх нь чухал. Өөрийнхөө давуу талыг мэдэр. Аз жаргалтай хүн байхыг хүсэж байгаа л бол өөртөө зарчимч байх шаардлагыг тавь. Мөнгөөр бүгдийг хэмжих хэрэггүй. Залуу хүмүүс зугаацаж наргисан ч хэтрүүлэхгүй байж, цагийг үр бүтээлтэй өнгөрөө.

Хумх: Бодит байдлыг оюун ухаанаар дүгнэх нь сайн ч, мөн зөн билгээ ч бас сонс. Мөрөөдөл болон бодит байдлын ялгааг ойлговол амьдралын зарчмаа уян хатан болгох болно. Энэ үед зарим хүмүүсийн сайн муу талыг таньж мэдэх боломж олдоно. Таны тэвчээртэй байдлаас цаашдын ажил хэргийн амжилт шалтгаална. Эрүүл мэндээ анхаар. Элдэв хорт зуршлаасаа татгалзах үе.

Загас: Ажил хэргийн холбоотой хүмүүсээ өөрөөсөө холдуулахаас болгоомжил. Гаднын нөлөө уур амьсгалыг эвдэхээс сэргийлэх хэрэг гарна. Буруу үгнээс үл ойлголцол үүсэх эрсдэл байгаа тул болгоомжтой бай. Хэрэв ажлын алдаа гаргавал санхүүгийн асуудалд орох магадлал байна. Ийм үед таны хэрэгжүүлж буй ажил хэрэгт нарийн мэргэжлийн хүний зөвлөгөө үнэтэй тус хүргэнэ.